“Coca-Cola” компани бүтээгдэхүүнийхээ шошгийг өөрчилсөн нь худалдан авагчдад таалагдаагүйгээс болж борлуулалт нь буурсан гэж “The Wall Street Journal” мэдээллээ.
Хэрэглэгч нар сэтгэл дагаад ч тэр үү шинэ ундааны амт нь өөр болсон юм шиг санагдсан тухайгаа тус компаний цахим хуудсанд бичиж үлдээжээ. Мөн зарим хүмүүс шинээр гарсан савалгаатай кола нь өмнө гарсан сахаргүй диет “Cоcа-Cоla”-ны савтай төстэй байна гэж гомдолложээ. Ийм учраас ундааны амт өөрчлөгдсөн юм шиг санагдсан байж магадгүй гэсэн дүгнэлт хийгээд байна. “Coca-Cola” компани хэрэглэгчдийн санал хүсэлт, борлуулалт буурсан зэргийг харгалзан үзэж шинээр гарсан дизайнаасаа татгалзахаар шийджээ. Уг нь ирэх оны гуравдугаар сар хүртэл зарах төлөвлөгөөтэй байсан юм. Энэ шийдвэрт нь шинэ шошгон дээрх цагаан баавгай ямар ч буруугүй бөгөөд тус компани Дэлхийн байгаль хамгаалах сантай (WWF) хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээгдэхүүнээ цагаан өнгө давамгайлсан дизайнаар гаргах шийдвэрийг энэ оны 10-р сарын сүүлээр гаргажээ.
No comments:
Post a Comment