Дэлхийн хамгийн том, ундаа үйлдвэрлэгч Coca-Cola компани Хятад улсад тус компанийн үйлдвэрлэдэг Minute Maid-ыг уусны улмаас нас барсан гэх хүүхдийн талаар Хятадын засгийн газартай хамтарсан шалгалт хийж байна.
Хятад улсад маш их гүйлгээтэй байдаг уг бүтээгдэхүүнтэй холбоотой энэ мэдээллийн дараа Жилин дүүргийн захиргаа дэлгүүрээс бүх Minute Maid-ыг асуудал шийдэгдтэл түр хураан аваад байна.
Тус дүүрэгт ирж ажиллаж байгаа Coca-Cola компанийн ажилтнууд “хортой” ундааг худалдан авсан гэх дэлгүүр, бусад ойр орчмын дэлгүүрээс дэлгэрэнгүй шинжилгээ хийсний дараа “сэжигтэй гэх юу ч олсонгүй” гэжээ.
Minute Maid-ыг уугаад нас барлаа гэсэн мэдээлэл Хятадын твиттер болох Sina Weibo-гоор дамжин хэдэн сая хүмүүст хүрч маш хүчтэй эсэргүүцэл дэгдээгээд байна. Орон нутагт ямар нэг халдвар бүхий хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийн эсрэг бодис бүхий хүнсний бүтээгдэхүүн улс төрчдийн хэмжээнд яригдаж том асуудлын нэг болоод байгаа юм. Иймэрхүү асуудал сүүлийн жилд хэд хэдэн удаа гарч улс төрчид болон бизнесийн бүлэглэлүүдийн тулааны зэвсэг болж энгийн иргэд хохирч байгаа талаар иргэд гомдол санал тавьдаг ч шийдвэрлүүлж чаддагүй байна.
Тэр тусмаа тус улсын нутагт бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа гадаадын компаниуд халдлагад өртөх болсны тод жишээ нь Coca-Cola, Walmart зэрэг компаниуд болж байна.
Coca-Cola Хятад улсад байгаа салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Гэхдээ түрүү зун Coke Zero-д ашиглаж байсан сироп нь хориотой удаан хадгалагч бодис хэрэглэсэн хэргээр хэл ам татлаад авсан. Тэр үед эрүүл мэндэд онц ноцтой, хавдар үүсгэдэг бензат агуулсан бодисыг өндөр тунгаар хэрэглэсэн хэргээ улаан цайм хамгаалж өнгөрсөн юм.
Хятадын хэрэглэгчдийн дунд нэр хүнд муутай байгаа дээр нь саяын хэрэг явдал гал дээр тос нэмэх шиг болжээ. Хятадын нэгэн хэвлэлд хортон шавьжны хор илэрсэн гэсэн бол өөр мэдээллийн хэргслүүд тус компанийн чанарын хяналтанд алдаа гарсан байх гэж үзжээ.
Чангчун дүүргийн Хүнсний аюулгүй байдлын хороо тус компанийн ихэнх бүтээгдэхүүн аюулгүй байгаа гэдгийг баталсан ч ойрын хугацаанд тус компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Нэг хэрэглэгч хэрэв Колагийн бүтээгдэхүүнүүд хортой байх юм бол тэгээд юугаа уух болж байна гэж гайхширчээ. Хятадын хүн амын дунд сүүлийн үед Колагийн бүтээгдэхүүнтэй холбоотой эргэлзээ улам их болоод байгаа юм. Харин Kay Hian Holdings компанийн жижиглэнгийн худалдаачин Jason Yuan “нэг хоёр лонх ийм байлаа гээд Колагийн нэр хүндэд огтхон ч нөлөөлөхгүй ” гэсэн нь хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлээд байна. Орос рулетаар наадаж байгаа биш тэр ганц хоёр лонх нь хэзээ хэнд таарна гэж колагийн бүтээгдэхүүнийг авах билээ гэж нэг Weibo твиттерчин хэлсэн байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр тус компанийн өсөлттэй явж байсан хувьцаа хөндлөн буюу хөдөлгөөнгүй байдалд оржээ.
Дэндүү юм аа. Хортой бараа нийлүүлээд байгаа юм биш үү.
Эх сурвалж: CNBC.com
No comments:
Post a Comment