МУУ МОНГОЛ

Монголд борлуулж байгаа чанаргүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэл авна----------Манай блогоос хэвлэл мэдээллийнхэн эх сурвалж дурдах нөхцөлтэйгөөр хуулбарлаж болно------- Мөн ямар барааны тухай мэдмээр байгаагаа захиалж болно----muumongol@yahoo.com

Tuesday, December 13, 2011

Хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

Ашиг олох, ашиг олох бас дахин ашиг олох гэсэн зарчмаар амьдарч байгаа нийгэмд хувь хүн, компаниуд нь энэхүү ашгийг олохын төлөө юу ч хийхээс буцахгүй. Тийм ч болохоор ашиг олохын төлөө
гүйлгээ сайтай бүтээгдэхүүн, тэдний дотор хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хямд бага зардлаар олноор нь хийж борлуулахыг хичээдэг. Гэтэл олон зуун жилийн турш уламжлан ирсэн хуучны аргаар хийвэл бага зардлаар олноор нь үйлдвэрлэх бараг боломжгүй. Ингэж хийсэн хүнсний бүтээгдэхүүн нэгд өртөг өндөр, хоёрт удаан хадгалах боломжгүй, гуравт тэр бүр үзэмжтэй байдаггүй.
Ийм нөхцөлдюу эрхэм компаний эзэд нь мөнгө сарвайн эрдэмтэн мэргэдээс тусламж хүссэн нь ойлгомжтой. Цаадуул нь, мөнгийг нь тоолж үзчихээд мөрөө нэг хавчин, нүдний шилээ нэг засчихаад химийн аргаар гаргаж авсан хямд төсөр орлуулагч бодисууд буюу хүсний нэмэлт бодисуудын үйл олноор нь зохион бүтээчихэж. Тэдгээр бодисуудыг нь ашиглан компаний эзэд нь хуучин аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй хүртэл төрөл бүрийн хүсний бүтээгдэхүүнүүдийг үйл олноор нь үйлдвэрлэн, зарж “лайтай их ашиг” олж эхэлжээ. Уламжлалт аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй бүтээгдэхүүнүүдийн нэг нь чипс. Гахайн мах, кимчи, эсвэл бүр алимны амттай, ногоон, улаан, хүрэн өнгөтэй чипс г.м.
Хүнсний үйлдвэрлэлд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг нийтэд нь Е үсгээр тэмдэглэдэг.
Е101 – E180 нь хүнсний будагч бодисууд
Эдгээр бодис нь бүтээгдэхүүний хүссэн өнгөөр будах, эсвэл боловсруулалтын үед алдагдсан өнгийг нь дахин сэргээх зорилгоор ашигладаг. Жишээлэхэд, хиамын чанах үед мах саарал өнгөтэй болно. Тэгэх ч ёстой. Гэвч саарал өнгөтэй хиам нь худалдан авагчид таашаадаггүй, борлуулалт нь муу байдаг тул будагч нэмж улаан ягаан өнгөтэй болгодог. Гэхдээ бета каротин гэх мэтийн биологийн гаралтай будагчид бас байдаг. Ийм будагчийн нөлөөгөөр жишээлэхэд, лууван байгалиасаа улаан өнгөтэй болдог.
E200 – E229 нь консервантууд буюу хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд. Элдэв мөөгөнцөр, нянгийн үржлийн дарамтлах замаар бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг.
E300 – E399 нь антиоксиданд, исэлдэхээс сэргийлэгч бодисууд. Бүтээгдэхүүнийг гашилж, исэлдэн өнгө нь муудахаас хамгаална. Заримдаа С витамин, Е витамин гэх зэрэг байгалийн нэгдлүүд байдаг бол заримдаа химийн аргаар гаргаж авсан бодисууд байдаг.
E400 – E499 нь тогтворжулагч бодисууд. Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх наалдамтгай, нийлэмтгий чанарыг нь нэмэгдүүлнэ.
E500 – E599 нь эмульгаторууд. Эдгээр бодисууд нь ус ба тос гэх мэтийн байгаль дээр хэзээ ч нийлдэггүй шингэнийг нийлүүлсэн нэгэн жигд шингэн гаргаж авахад тусладаг. Мөн хөвсгөр болгодог.
E600 – E699 нь амт, үнэрийг хүчтэй болгогч бодисууд. Өөрөөр хэлбэл ийм бодисуудыг нэмсний дараа бүтээгдэхүүний үнэр, амт нь хадгалалтын явцад алдагдана гэж айлтгүй.
E900 – E999 гялалзуулагч бодисууд. Бохь гэх мэт зарим бүтээгдэхүүнийг харахаар нэг их гоё гялалзаад байдаг даа? Гурил г.м. бүтээгдэхүүний чанар алдагдахаас сэргийлнэ.
Е1000 нь сүүлийн үед гарч ирсэн шинэ нэмэлтүүд.
Гэтэл өөр нэг хэсэг эрдэтэмтэд нь нөгөө хэсгийнхээ гаргаж ирсэн тэдгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, бодисууд нь хүний биед тун ч таагүй, зарим үед бүр үхлийн аюултай нөлөө үзүүлдэг болохыг нь тогтоох нь тэр. Үүнийг мэдсэн ард олон дургүйцэхэд төр нь хэрэглэж болох, хэрэглэх болох бодисуудыг заасан хууль тогтоомж гарч ирсэн. Үүний улмаас хүсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид нь ямар гээчийн химийн бодисыг бүтээгдэхүүнээ нэмж байгаагаа сав баглаа, шошго дээрээ заавал зааж өгөх ёстой болсон юм. Хүн ямар гээч химийн бодис идэж байгаагаа мэдэж аваад, өөрөө сонголт хийг гэж. Гэвч улс болгон өөрийн эдийн засаг, төсөв мөнгө энэ тэрээ бодоод энэхүү хориотой жагсаалтыг янз бүрээр танаж байдаг. Үр дүнд нь нэг улсад хориотой бодисыг өөр улсад зөвшөөрсөн байх г.м. Аль улсад хориотой химийн нэмэлтийн жагсаалт хамгийн цөөн гэдгийг та лав гадарлаж байгаа биз.
Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ, гял цал болсон эрээн мяраан гоё хайрцагтай гадгаад дотоодын бүтээгдэхүүн авахаасаа өмнө сав баглаа, шошго энэ тэрийг нь хараад дараах зүйлс байгаа эсэхийг шалгаж байгаарай. Ялангуяа хүүхдийн идэх дуртай чихэр, уух дуртай ундаа, зажлах дуртай бохь зэргийг авч өгөхийн өмнө сайтар шалгаж байгаарай.Нэрээ төрөө боддог томоохон компаниуд дийлэнх тохиолдолд ямар гээч Е хийснээ орц, найрлага дээрээ заавал заасан байдаг. Ийм тэмдэглэгээ байхгүй бол … нь дээр байх.
Сав баглаан дээрх тэмдэглэгээҮйлчилгээСав баглаан дээрх тэмдэглэгээҮйлчилгээСав баглаан дээрх тэмдэглэгээҮйлчилгээСав баглаан дээрх тэмдэглэгээҮйлчилгээ
Е 102АюултайЕ 180АюултайЕ 280Өмөн үүсгэж болзошгүйЕ 463Ходоодны хямрал үүсгэгч
Е 103ХориглогдсонЕ 201АюултайЕ 281Өмөн үүсгэж болзошгүйЕ 465Ходоодны хямрал үүсгэгч
Е 104Сэжиг бүхий /хоргүй нь батлагдаагүй/Е 210Өмөн үүсгэж болзошгүйЕ 282Өмөн үүсгэж болзошгүйЕ 466Ходоодны хямрал үүсгэгч
Е 105ХориглогдсонЕ 211Өмөн үүсгэж болзошгүйЕ 283Өмөн үүсгэж болзошгүйЕ 477Сэжиг бүхий /хоргүй нь батлагдаагүй/
Е 110АюлтайЕ 212Өмөн үүсгэж болзошгүйЕ 310Арьсны тууралтЕ 501Аюултай
Е 111ХориглогдсонЕ 213Өмөн үүсгэж болзошгүйЕ 311Арьсны тууралтЕ 502Аюултай
Е 120АюултайЕ 214Өмөн үүсгэж болзошгүйЕ 312Арьсны тууралтЕ 503Аюултай
Е 121ХориглогдсонЕ 215Өмөн үүсгэгчЕ 320ХолестеринЕ 510Онц аюултай
Е 122Хоргүй нь нотлогдоогүйЕ 216Өмөн үүсгэж болзошгүйЕ 321ХолестеринЕ 513ЕОнц аюултай
Е 123Онц аюултай, хориглогдсонЕ 219Өмөн үүсгэж болзошгүйЕ 330Өмөн үүсгэж болзошгүйЕ 527Онц аюултай
Е 124АюултайЕ 220АюултайЕ 338Ходоодны хямрал үүсгэж болзошгүйЕ 620Аюултай
Е 125ХориглогдсонЕ 222АюултайЕ 339Ходоодны хямрал үүсгэаж болзошгүйЕ 626Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 126ХориглогдсонЕ 223АюултайЕ 340Ходоодны хямрал үүсгэж болзошгүйЕ 627Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 127АюултайЕ 224АюултайЕ 341Ходоодны хямрал үүсгэж болзошгүйЕ 628Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 129АюултайЕ 228АюултайЕ 343Ходоодны хямрал үүсгэж болзошгүйЕ 629Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 130ХориглогдсонЕ 230Өмөн үүсгэж болзошгүйЕ 400АюултайЕ 630Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 131Өмөн үүсгэж болзошгүйЕ 231Арьсанд хортой нөлөө үзүүлдэгЕ 401АюултайЕ 631Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 141Хоргүй нь нотлогдоогүйЕ 232Арьсанд хортой нөлөө үзүүлдэгЕ 402АюултайЕ 632Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 142Өмөн үүсгэж болзошгүйЕ 233АюултайЕ 403АюултайЕ 633Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 150Хоргүй нь нотлогдоогүйЕ 239Арьсанд хортой нөлөө үзүүлдэгЕ 404АюултайЕ 634Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 151Арьсанд хортой нөлөө үзүүлдэгЕ 240Е 405АюултайЕ 635Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 152ХориглогдсонЕ 241Хоргүй нь нотлогдоогүйЕ 450Ходоодны хямрал үүсгэж болзошгүйЕ 636Аюултай
Е 153Өмөн үүсгэж болзошгүйЕ 242АюултайЕ 451Ходоодны хямрал үүсгэж болзошгүйЕ 637Аюултай
Е 154Гэдэсний хямрал, даралтанд нөлөөж болзошгүйЕ 249Өмөн үүсгэж болзошгүйЕ 452Ходоодны хямрал үүсгэж болзошгүйЕ 907Арьсны тууралт үүсгэж болзошгүй
Е 155АюултайЕ 250Даралтанд нөлөөлж болзошгүйЕ 453Ходоодны хямрал үүсгэж болзошгүйЕ 951Арьсанд хортой нөлөө үзүүлдэг
Е 160Арьсанд хортой нөлөө үзүүлдэгЕ 251Даралтанд нөлөөлж болзошгүйЕ 454Ходоодны хямрал үүсгэж болзошгүйЕ 952Хориглогдсон
Е 171Хоргүй нь нотлогдоогүйЕ 252Өмөн үүсгэж болзошгүйЕ 461Ходоодны хямрал үүсгэж болзошгүйЕ 954Өмөн үүсгэж болзошгүй
Е 173Хоргүй нь нотлогдоогүйЕ 270Хүүхдэд аюултайЕ 462Ходоодны хямрал үүсгэж болзошгүйЕ 1105Арьсанд хортой нөлөө үзүүлдэг
Хүсний аюулгүй байдлын жил энэ тэр гээд сүржин юм олон сонсогддог ч энэ Е-ийн дундаас манай улсад аль хориотой, аль нь хориогүй байгаа нь мэдэгдэхгүй юм. Аргаа бараад хойд зүгийн мэргэжилтнүүдийн гаргасан жагсаалтыг оруулсан нь энэ. Манайд энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авагддаггүй бололтой юм. Наад захын жишээ саяын мелалинтай холбоотой дуулиан. Гадгаадад л меланин гэж бөөн юм болоогүй бол “бяд чинь” мэдэхгүй л нөгөө сүүг нь уугаад л байх байсан.


эх сурвалж http://www.103.mn/archives/3073

No comments:

Post a Comment