МУУ МОНГОЛ

Монголд борлуулж байгаа чанаргүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэл авна----------Манай блогоос хэвлэл мэдээллийнхэн эх сурвалж дурдах нөхцөлтэйгөөр хуулбарлаж болно------- Мөн ямар барааны тухай мэдмээр байгаагаа захиалж болно----muumongol@yahoo.com

Thursday, December 29, 2011

Чанаргүй хүнсний ногоо хэрэглэсээр

Өдөр тутам хэрэглэдэг төмс, хүнсний ногоогоо чанартай эсэхийг уншигч та нэг удаа боловч шалгаж байсан уу.  Эсвэл худалдагч эрхэмд итгэж, жинлээд өгснийг нь авч хэрэглэдэг үү.  Саяхан нийслэл, Булган, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Ховд, Увс аймагт  төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хадгалах, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг 184 аж ахуйн нэгжийн 399 зоорь, хүнсний ногоо, жимс жимсгэний 118 агуулахыг шалгасан байна. Ингэхэд Ховд аймгийн “Хан орд ХХК”-ийн  “Хан орд”  бөөний төв , Төв аймгийн Угтаал сумын “Чандмань дөл” ХХК, “Агротацсу” ХХК, Улаанбаатарын “Мон таримал” ХХК-ны хоёр зоорь, “ Нарлаг хараа” ХХК, иргэн Б.Баатарын зоорь эрсдэл ихтэйд үнэлэгджээ. Тухайлбал, Дорнод аймгийн “Байгаль өгөөж” ХХК –ийн БНХАУ-аас импортолсон  алим , төмс нь чанарын шаардлага хангахгүй байжээ. Энэ нь хадгалалт тээвэрлэлтэд тэсвэр муутай,  зориулалтын бус агуулахад төмс, жимсгэнийг удаан хугацаагаар хадгалсан, импортын өмнөх хяналт, шинжилгээнд хамруулаагүйтэй холбоотой аж. Түүнчлэн нийслэлийн хүнсний захын агуулахад  4-8 төрлийн жимс ногоог нэг дор буулгаж, хадгалж байгаагаас шалтгаалж, ногоо тус бүрийн хадгалах горим алдагдахад хүрсэн байна. Аймгуудын лабораториуд Стантчилал хэмжил зүйн үндэсний төвөөс итгэмжлэлийн эрх авсан  ч төмс хүнсний ногоог бүрэн шинжилж чаддаггүй нь тогтоогджээ. Мөн орон нутагт хор судлалын лаборатори байхгүйгээс ногоонд пестицидийн үлдэгдэл, хүнд металл байгаа эсэхийг шинжилж чаддаггүй юм байна. Дээрээс нь ургамал хорио цээрийн лаборатори байдаггүйгээс  өвчин, хортны шинжилгээ хийдэггүй юм байна. Лабораторийн чадамж хангалттай бус байгаагаас шинжилгээний хариу гарах хугацаа уртасч бүтээгдэхүүн борлуулахад сөрөг нөлөө үзүүлж байгаа тул орон нутгийн бизнес эрхлэгчид ногоогоо шинжилгээнд хамруулах, дүгнэлт гаргуулахаас зайлсхийдэг гэнэ. Ингээд чанаргүй хүнсний ногоо, жимс жимсгэнэ бөөний цэгээс хэт олон  цэгт тараагдаж байгаа аж. Шалгалтын явцад төмс, хүнсний ногоо, жимс,  жимсгэнээс 520 дээж авч стандартын үндсэн үзүүлэлтүүдийг лабораторийн шинжилгээнд хамруулав. Лабораторийн дүнгээр дотоодод тариалсан 20 нэр төрлийн төмс, хүнсний ногоо, импортын 11 нэр төрлийн хүнсний ногоо, 15 нэр төрлийн жимс жимсгэнийг шинжилгээнд өгсөн байна. 

Хүнсний ногоо, жимс жимсгэнийн чанар аюулгүй байдал ямар байгааг аймаг тус бүрээр нь мэдээлье. Ховд аймгийн “Хан орд” компанийн бөөний төв нь цэвэр бохир усны  төвлөрсөн шугам шүлжээнд холбогдоогүй, шавьж нэвтрүүлэхгүй  байх хаалтгүй, хүнсний худалдаа, үйлчилгээний ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, агааржуулалт хүрэлцээгүй зөрчилтэй гарчээ. Мөн худалдааны төвд ажилладаг иргэд гар бохирдсон үед угааж халдваргүйжүүлэх нөхцөл бүрдээгүй байж. Тэгвэл Төв аймгийн Угтаал сумын “Чандмань дөл”, “Агротацсу” ХХК нь төмс хүнсний ногооны зоорь агуулахад ариутгал халдваргүйжилт хийгээгүй, бүртгэл хөтөлдөггүй, чийг хэмжигч багаж байхгүй, агааржуулалтын систем муу ажилладаг, төмсний хадгалалтын нөхцөл хангалтгүйн дээр зоориос ургамлын өвчин үүсгэгч мөөгөнцөр, агуулахын хортон ялаа илэрсэн  байна. Мөн Цээл сумын “Шим үр” ХХК, “Шинэ залуучууд” ХХК,  Жаргалантын “Хад хөшиг” ХХК,  Борнуурын “Сүүж хад”, “Алтан хөшиг”  ХХК нь чийг хэмжигч байхгүй агааржуулалтын систем муу ажилладаг, барааны өрөлт хураалт стандартын    дагуу биш,эмх цэгцгүй, зоорины барилга байгууламж хуучирч муудсан хана  таазны тулгуур багана хугарсан зэрэг зөрчилтэй байжээ. Булган аймгийн “Бугат”, “Баян-агт”, “Хутаг өндөр”, “Хишиг-өндөр” Хялгант сумын худалдаа эрхлэгчид савласан бүтээгдэхүүний хаяг шошго стандартын шаардлага хангаагүй байсан  нь  “Хүнсний тухай”  хуулийн 9.2.6 дах заалтыг зөрчсөн байна.  Дорнод аймгийн “Байгаль өгөөж” ХХК, “Дорнод гурил” ХХК, Хэнтий Аймгийн  “Арт Маргад”  ХХК-ний бүтээгдэхүүнд чанарын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүйгээр борлуулж байжээ. Мөн “Дорнод худалдаа” ХХК нь төмс, хүнсний ногоо хадгалж буй агуулахад цагаан будаа, ахуйн хэрэглээний угаалгын нунтаг хамт хадгалсан,чийг дулаан хэмжигч багаж төхөөрөмж суурилуулаагүй хүнсний агуулахад жимс, жимсгэнэ, төмс  хүнсний ногоо хадгалах бичил  цаг уурын нөхцөл хангагдаагүй зэрэг нь   “Хүнсний тухай “хуулийн 17.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Дархан -Уул аймгийн   Дархан сумын дөрөвдүгээр багийн иргэн Б.Сэлэнгэ, Хэнтий аймгийн “Эрдэнэ мөнх” ХХК, “Ерин ес” хоршоо нь төмс хүнсний ногооны  зоориндоо ариутгал халдваргүйжилт хийлгээгүй, зоорины хана мөөгөнцөртсөн, гадна орчин бохир, температур чийг хэмжигч байрлуулаагүй  байжээ. Тэгвэл нийслэлийнхний хүнсний ногоо, жимс жимсгэнээ авдаг хамгийн чухал газар нь “Барс импекс” ХХК-ийн худалдааны төв. Тэгвэл эл газар  нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийг зөрчихийн дээдээр зөрчин үйл үйл ажиллагаа явуулдгийг нь илрүүлжээ. Тус захын жимсний худалдааны заал жимсний агуулах зоориудад хийгдсэн хэмжилт шинжилгээний дүн туйлын хангалтгүй гарсан байна. Хилээр өдөрт орж ирж буй хүнсний ногоо, жимс жимсгэнийн дийлэнх хувь нь “Барс” худалдааны төвөөр дамжин борлуулагддаг. Бүтээгдэхүүн орж ирсэн өдөр чанар, эрүүл ахуйн шинжилгээ хийлээ гэхэд хариу нь гурав хонож байж гардаг ноцтой баримтыг  мэргэжилтнүүд дэлгэлээ. Тэгэхээр иргэд “Барс”-аас шинжилгээний хариу нь гараагүй, өөрөөр хэлбэл, чанарын батлагаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч өдөр тутам хүнсэндээ хэрэглэсээр иржээ. “Барс” худалдааны төв  эрүүл ахуйн шаардлагаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүйг шалгалтын комисс танилцуулсан. Тухайлбал, жимсний худалдааны заал, агуулах зоорийн хөдөлмөр, эрүүл ахуйн нөхцөл туйлын хангалтгүй буюу маш бохир, лангууны арын хэсэг, агуулах зоориудын эмх цэгц муу, зарим лангууны ар талын шал нь доошоо суулт өгч цөмөрсөн, шатсан, эвдэрсэн гэрлийг нь солиогүй, гэрэлтүүлэгч хэрэгслүүд нь ялааны баасаар бохирдсон, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж хэвшээгүй гээд асуудал их байжээ. Тус байгууллагын дээрх зөрчилд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 200,000 төгрөгийн торгууль, хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

Дотоодын болон зарим импортын бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ байхгүй байгаа нь иргэдийг өдөр тутам эрсдэлтэй хүнс хэрэглэхэд хүргэж буй. Тиймээс үүнд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна. Харамсалтай нь үүнийг зохицуулах хууль, дүрэм журам манайд байхгүй юм байна. Ер нь импортын хүнс тээвэрлэх явцад замдаа хэд хөлдөж, хэд гэсч ирдгийг хэрэглэгчид бид тэр бүр мэдэхгүй. Мөн “Шугам замын бизнес худалдааны төв”, “Баясах фүүдс” ХХК “Хүнсний тухай” хуулийн заалтыг зөрчин чанар аюулгүй байдал хангаагүй бүтээгдэхүүн зарж байжээ. Шалгалтын явцад  хадгалалтын горим зөрчигдөж чанараа алдсан, ургамлын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт хангаагүй  540 кг төмс, 340 кг алим жимсийг хураан авч устгалын комисст шилжүүлэн устгуулжээ.  Шинжилгээнд хамруулсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний  520 дээжийн 21 нь буюу 4.0 хувь нь ургамлын эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангаагүй гарчээ. Үүнээс 5.3 хувь нь хортонд идэгдсэн төмс, 7.2 хувь нь бактер, мөөгөнцөрөөр өвчилсөн алим, төмс, сонгино, лийр, алиманд илэрсэн нитратын үлдэгдлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-4 дахин их байгаа нь Монгол хүнсний аюулгүй байдлын баталгаа алдагдсаныг баталж байна. Чанарын шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан 21 дээжний 10  нь  БНХАУаас импортолсон алим,төмс байсан ажээ.


Эх сурвалж 

No comments:

Post a Comment