МУУ МОНГОЛ

Монголд борлуулж байгаа чанаргүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэл авна----------Манай блогоос хэвлэл мэдээллийнхэн эх сурвалж дурдах нөхцөлтэйгөөр хуулбарлаж болно------- Мөн ямар барааны тухай мэдмээр байгаагаа захиалж болно----muumongol@yahoo.com

Wednesday, January 18, 2012

“Алтан тариа”-н гурил Хятадаас орж ирдэг үү

Хүнсний аюулгүй байдал алдагдлаа гэдэг ч монголд үйлдвэрлэв гэдэгт иргэд итгэсээр байдаг. Тэгвэл саяхны нэгэн хэвлэлд “Алтан тариа”-н гурил Хятадын хилээр орж ирдэг талаар нийтэлсэн байна. Өөрөөр хэлбэл Эрээнээс орж ирж байгаа ачааны вагон дүүрэн “Алтан тариа” гэсэн шошготой гурил тээвэрлэсэн вагон орж ирсэн. Харин манай хилийн шалганыхан үүнийг чөлөөтэй нэвтрүүлсэн гэнэ. 
 
Уг нийтлэлд хэзээ ямар байдлаар хэн гэгч  оруулж ирсэн эсэх нь тодорхойгүй байсан. Хамгийн гол нь олны үг ортой гэдэгчлэн хэн гэдэг ямар хүн оруулж ирсэн нь тодорхойгүй ч иргэд үүн дээр ч анхаарахад илүүц болохгүй биз. Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс та бүхэн эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ, тэр дундаа хүнсний зүйлдээ илүү анхаарах хэрэгтэй гэдгийг л сэрэмжүүлж байгаа юм. 

Хэрэв Үндэсний үйлдвэрлэгч “Алтан тариа”нь гурил үнэхээр хил давж орж ирдэг бол яах вэ.
Г. Туяа http://www.medee.mn/main.php?eid=8698

Monday, January 16, 2012

Таны шүдэнд ямар хоол хүнс хортой вэ?

Шүд эрүүл сайхан байх нь биеийн бусад эд эрхтний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлэхээс гадна гоо сайхан, ахуйн цэвэр байдалд ч чухал үүрэгтэй байдаг билээ. Тэгэхээр шүдний эрүүл мэнд, зөв хооллохтой холбоотой нэг зөвлөгөө хүргэе. "Кола" шүдний пааланг идэж гэмтээдэг гэдгийг бидний ихэнх мэддэг. Түүнээс гадна шүдэнд хортой зүйлсийн жагсаалтыг сонирхуулвал...

Хүний шүд эрүүл сайхан байх нь хүний биеийн бусад эд эрхтнүүдийн эрүүл байхад чухал нөлөөтэйгөөс гадна гоо сайхан, ахуйн цэвэр цэмцгэрт ч ямар чухал үүрэгтэй байдаг билээ. Тэхээр шүдний эрүүл мэнд, зөв хооллохтой холбоотой мэдээлэл хүргэе. Кола шүдний пааланг идэж гэмтээдэг гэдгийг бидний ихэнх мэддэг. Түүнээс гадна шүдэнд хортой зүйлсийн жагсаалтыг сонирхуулъя.

Шүд гэмтээгчид:
1. Газтай ундаа, жимсний ундаа, энерги нөхөх спорт ундаа: Элсэн чихрээс гадна, хүчиллэг ихтэй учир буйл өвчлүүлэх, шүдний чулуу бий болгох нянгийн орчин бүрдүүлдэг. Ялангуяа байнга уух нь маш муу. Ундаа уусны дараа, эсвэл чихэрлэг зүйл идсэний дараа тодорхой хугацаагаар завсарлаж, амны орчины хүчиллэг байдлыг шүлс багасгах боломж олгох хэрэгтэй юм. Мэдээж ус уух нь шүдний эрүүл мэндэд сайн.
2. Шүдэнд наалдамхай зүйлс. Ирис ч юм уу шүдэнд наалдах дуртай чихрийн талаар энд оруулах гээгүй. Харин чипс, талх, карбонхүчилтэй хүнсний зүйлсийн талаар анхааруулах гэж байна. Ийм зүйлс шүдэнд 20-30 хангалттай наалддаг. Хорхойсоод өөрийгөө хорьж чадахгүй байгаа бол дара нь шүдээ угааж бай. Эсвэл араас нь усаар амаа зайлах, чихэргүй бохь зажилж бай. Хylitol-той бохь зажилвал шүдны чулуу үүсгэгчийг цэвэрлэж, шүлс илүү ялгаруулдаг сайн талтай.

Шүдний эрүүл мэндэд юу сайн бэ?
1. Бяслаг Хоолны дараа бяслаг нэг хазчихад шүдийг чинь хамгаална. Шүлсний амны хөндий цэвэршүүлэх үйл ажиллагааг сайжруулж, бяслаг дахь кальц шүд бэхжүүлдэг.
2. Хатуу, шаржигнасан зүйлс. Алим, celery болон лууван бол шүдний сойз орлогчид гэнэ. Шүдэнд наалдсан зүйлсийг цэвэрлээд зогсохгүй, хазах тоолонд шүдийг чинь үрж өнгөлж өгдөг байна.
3. Цай уу. Хоолны дараа цай уух нь буйлны өвчин, шүдний чулуу ба амны муухай үнэр үүсгэгч нянг устгахад туслана. Хар ногоон цай аль аль нь адилхан ийм үүрэг гүйцэтгэнэ.
4. “Shiitake” мөөг. Ийм мөөгөнд агуулгадах “lenitan” гэдэг бодис нь шүдний өвчин, шүдэнд үүрлэсэн нянг устгадаг шидтэй гэнэ дээ. Хүний шүдэнд ямар хүнс хортой вэ?

Эх сурвалж
http://techniques-hsum.blogspot.com/2010/10/blog-post_8557.html

Ялзарсан ногоо, хугацаа нь хэтэрсэн хүнсээс татгалзъя


Бидний өдөр бүр үйлчлүүлдэг томоохон хүнсний дэлгүүрээс эхлээд супермаркет бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдал дээр хэрхэн анхаардгийг дараах сурвалжлагаас харж болохоор байна. Бид Сүхбаатар дүүрэгт орших хүнсний дэлгүүрүүдээр орсон юм.

Хэзээ бэлтгэсэн нь мэдэгдэхгүй хонины толгой зарж байв
Хүнсний IV дэлгүүрт чанасан хонины толгой зарж байв. Толгойг ил тавьсан учир хүмүүс хажуугаар нь унагах нь холгүй өнгөрнө. Ядаж хүнсний скочоор ороосон бол гадны нян бактериас хамгаалахсан. Дээрээс нь хэзээ бэлтгэсэн, хэд хонож байгаа нь ч мэдэгдэх аргагүй ямар ч шошго хаяг байсангүй.

Сарын өмнө хугацаа нь дууссан хиам
Хүнсний IV дэлгүүрийн хойд талд байрлах "Черри" супермаркетад хадгалалтын хугацаа дуусчихсан буюу хоёрдугаар сарын 15-нд үйлдвэрээс гарсан хиам худалдаалж байв. Эдгээр хиамнууд үрчийж өнгөө алджээ. Мөн энд шошгонд нь үйлдвэрлэсэн он сар өдөр бүрэн тавигдаагүй элэгний нухаш зэрэг хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн олон байв.

Сүлжээний гэх худалдааны томоохон дэлгүүрүүд телевизээр шинэ бүтээгдэхүүн худалдаж буй тухай сурталчилдаг хэрнээ амьдрал дээр эсрэг байгаа нь хачирхалтай. Ийнхүү хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй дэлгүүрүүдийн хаагуур нь мэргэжлийн хяналтынхан яваад байна вэ. Тиймээс хэрэглэгч та хүнсээ авахдаа заавал хугацааг нь шалгаарай.

Р.Эрдэнэбат
Эх сурвалж 
http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1183898

“Coca-Cola” компанийн бүтээгдэхүүнээс фунгицит илэрчээ

АНУ-ын “Coca-Cola” компанийн үйлдвэрлэдэг Minute Maid жүржийн шүүснээс фунгицид хэмээх бодис илэрчээ. Энэ нь Бразилын жүржийн тариалангаас ирсэн жүржнүүдэд илэрсэн байна. Энэ тухай мэдээллийг “Fox News” aгентлаг онцлов. Америкийн хүнсний аюулгүй байдлын албанаас бүх бүтээгдэхүүнд шинжилгээ хийтэл импортын жүржийг оруулахыг хориглосон байна. Дээрх шалтгаанаар Европын холбооны улсууд ч бас Латин Америкийн импортын ижил төрлийн бүтээгдэхүүнийг шалгаж эхлээд байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ. Харин “Coca-Cola” компаний удирдлагууд одоогоор хэрэглэгчийн зүгээс ямар нэг гомдол ирээгүй байна гэжээ. Ийм мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр жүржийн фьючерс 1977 онд хүрч байсан хамгийн доод цэгтээ хүрсэн байна.

Thursday, December 29, 2011

Өдөрт долоон чингэлэг хятад ногоо бууж байна

Жил бүр л чанаргүй хүнсний ногоо, хятад жимсний худалдаа, борлуулалтад хяналт шалгалт хийлээ гэх юм. Энэ жил бас шалгасан боловч өнгөрсөн жилийнхээсээ нэг их дээрдсэн юм алга. Үнэн хэрэгтээ шалгалтын үр дүнд гарсан зөрчлүүд нь арилж, тухайн бүтээгдэхүүн илүү чанаржих ёстой баймаар. Гэтэл үгүй бүр дордуулж орхижээ.

Чанаргүй хүнсний ногоо хэрэглэсээр

Өдөр тутам хэрэглэдэг төмс, хүнсний ногоогоо чанартай эсэхийг уншигч та нэг удаа боловч шалгаж байсан уу.  Эсвэл худалдагч эрхэмд итгэж, жинлээд өгснийг нь авч хэрэглэдэг үү.  Саяхан нийслэл, Булган, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Ховд, Увс аймагт  төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хадгалах, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг 184 аж ахуйн нэгжийн 399 зоорь, хүнсний ногоо, жимс жимсгэний 118 агуулахыг шалгасан байна.

Tuesday, December 13, 2011

”Соло”, Али Баба”, ”Чуба чупс” хортой гэв

Бидний өдөр тутамд хүүхдэдээ авч өгдөг “чупа чупс”, “Соло” өрмөнцөр, “алибаба”, “стандарт” зайрмаг гэх мэт 11 төрлийн бүтээгдэхүүн  бага насны хүүхдэд хортой гэдгийг бид тэр бүр мэддэггүй.