МУУ МОНГОЛ

Монголд борлуулж байгаа чанаргүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэл авна----------Манай блогоос хэвлэл мэдээллийнхэн эх сурвалж дурдах нөхцөлтэйгөөр хуулбарлаж болно------- Мөн ямар барааны тухай мэдмээр байгаагаа захиалж болно----muumongol@yahoo.com

Monday, January 16, 2012

“Coca-Cola” компанийн бүтээгдэхүүнээс фунгицит илэрчээ

АНУ-ын “Coca-Cola” компанийн үйлдвэрлэдэг Minute Maid жүржийн шүүснээс фунгицид хэмээх бодис илэрчээ. Энэ нь Бразилын жүржийн тариалангаас ирсэн жүржнүүдэд илэрсэн байна. Энэ тухай мэдээллийг “Fox News” aгентлаг онцлов. Америкийн хүнсний аюулгүй байдлын албанаас бүх бүтээгдэхүүнд шинжилгээ хийтэл импортын жүржийг оруулахыг хориглосон байна. Дээрх шалтгаанаар Европын холбооны улсууд ч бас Латин Америкийн импортын ижил төрлийн бүтээгдэхүүнийг шалгаж эхлээд байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ. Харин “Coca-Cola” компаний удирдлагууд одоогоор хэрэглэгчийн зүгээс ямар нэг гомдол ирээгүй байна гэжээ. Ийм мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр жүржийн фьючерс 1977 онд хүрч байсан хамгийн доод цэгтээ хүрсэн байна.

No comments:

Post a Comment