МУУ МОНГОЛ

Монголд борлуулж байгаа чанаргүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэл авна----------Манай блогоос хэвлэл мэдээллийнхэн эх сурвалж дурдах нөхцөлтэйгөөр хуулбарлаж болно------- Мөн ямар барааны тухай мэдмээр байгаагаа захиалж болно----muumongol@yahoo.com

Monday, January 16, 2012

Ялзарсан ногоо, хугацаа нь хэтэрсэн хүнсээс татгалзъя


Бидний өдөр бүр үйлчлүүлдэг томоохон хүнсний дэлгүүрээс эхлээд супермаркет бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдал дээр хэрхэн анхаардгийг дараах сурвалжлагаас харж болохоор байна. Бид Сүхбаатар дүүрэгт орших хүнсний дэлгүүрүүдээр орсон юм.

Хэзээ бэлтгэсэн нь мэдэгдэхгүй хонины толгой зарж байв
Хүнсний IV дэлгүүрт чанасан хонины толгой зарж байв. Толгойг ил тавьсан учир хүмүүс хажуугаар нь унагах нь холгүй өнгөрнө. Ядаж хүнсний скочоор ороосон бол гадны нян бактериас хамгаалахсан. Дээрээс нь хэзээ бэлтгэсэн, хэд хонож байгаа нь ч мэдэгдэх аргагүй ямар ч шошго хаяг байсангүй.

Сарын өмнө хугацаа нь дууссан хиам
Хүнсний IV дэлгүүрийн хойд талд байрлах "Черри" супермаркетад хадгалалтын хугацаа дуусчихсан буюу хоёрдугаар сарын 15-нд үйлдвэрээс гарсан хиам худалдаалж байв. Эдгээр хиамнууд үрчийж өнгөө алджээ. Мөн энд шошгонд нь үйлдвэрлэсэн он сар өдөр бүрэн тавигдаагүй элэгний нухаш зэрэг хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн олон байв.

Сүлжээний гэх худалдааны томоохон дэлгүүрүүд телевизээр шинэ бүтээгдэхүүн худалдаж буй тухай сурталчилдаг хэрнээ амьдрал дээр эсрэг байгаа нь хачирхалтай. Ийнхүү хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй дэлгүүрүүдийн хаагуур нь мэргэжлийн хяналтынхан яваад байна вэ. Тиймээс хэрэглэгч та хүнсээ авахдаа заавал хугацааг нь шалгаарай.

Р.Эрдэнэбат
Эх сурвалж 
http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1183898

No comments:

Post a Comment